НУУЦЛАЛЫН БОДЛОГО болон ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭ



  • Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн тухайн хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ашигладаг бөгөөд энэхүү хэрэглэгчийн гэрээ, нууцлалын бодлогод зааснаас бусад тохиолдолд таны мэдээллийг бусадтай хуваалцахгүй.

    Ger Smart аппликешнд бүртгүүлэх болон ашиглах явцад цугларсан хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, удирдахад энэхүү нууцлалын бодлогыг баримтална. Үүнд:

    1. Хэрэглэгч та Ger smart аппликешныг ашиглахын тулд [Хэрэглэгчийн гэрээ], [Нууцлалын бодлого] уншиж танилцах ба [Зөвшөөрөх] хэсэгт дарснаар та манай нөхцлийг хүлээн зөвшөөрсөн болно.
    2. Бид хэрэглэгчийн мэдээлэл, түүнийг хадгалах, хамгаалахад Монгол улсын хууль тогтоомжийг баримтлан нууцлалын бодлого, хэрэглэгчийн гэрээгээ боловсруулсан болно.
    3. Ger smart аппликешны [Дэлгүүр] хэсэгт хэрэглэгч өөрийн хүссэн ухаалаг төхөөрөмжүүдийн үзүүлэлт, зураг, төхөөрөмжийн онцлог зэрэгтэй танилцах, худалдан авах боломжтой ба өөрт таалагдсан төхөөрөмжийн худалдан авалтыг [https:mall.gersmart.mn] хуудаснаас худалдан авах боломжтой.
    4. Ger Smart аппликешн нь интернет хуудас, гуравдагч эх сурвалжтай холбосон холбоостой байж болох бөгөөд тухайн холбоос хуудсанд байгаа мэдээлэл, харилцаа холбоо, материалын өмнөөс ямар нэг хариуцлага хүлээхгүй. Тэдгээр холбоосыг зөвхөн хэрэглэгчид мэдээлэл олж авахад хялбар байх үүднээс оруулсан болно.
    5. Борлуулалттай холбоотой бүх татварыг тухайн хэрэглэгч зарим үед өөрчлөгдөж болох татварын хувь хэмжээний дагуу төлнө.
    6. Бүх худалдан авалт эцсийнх бөгөөд танд төлбөрийг бүтэн болон хагасаар буцаан олгохгүй.
    7. Ger Smart аппликешн “Мишээл Орших ХХК” өмч болно. Мөн бусад холбоотой үгс, домайн нэр нь “Мишээл Орших ХХК” өмч юм.
    8. "Мишээл Орших ХХК” нь энэхүү нууцлалын бодлогыг хэдийд ч шинэчлэх эрхийг эзэмшинэ. Бид Хэрэглэгчийн гэрээ, Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд өөрчлөлт оруулсан өдөр буюу системд заагдсан "Сүүлд шинэчилсэн" өдрөөс эхлэн шинэчилсэн бодлого мөрдөгдөнө. Энэ өдрөөс хойш та хуудсыг ашиглавал шинэчлэгдсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм. Бид Хэрэглэгчийн гэрээ, Нууцлалын бодлогыг засварлах тохиолдолд албан ёсны вэбсайт дээрээ хамгийн сүүлийн хувилбарыг тавих болно.