Бидний тухай

Бид инженер суурьтай, харилцаа холбооны чиглэлд 10 гаруй жил ажилласан туршлагатай хүмүүс л дээ. Ихэвчлэн технологийн судалгаа шинжилгээн дээр ажилладаг байсан учраас IoT-ийн (Юмсын интернэт хэмээн орчуулж болох) талаар эртнээс сонсож, судалж ирсэн. Өндөр хурдны интернэт буюу 5G сүлжээний гол хэрэглээ нь метаверс болон IoT байх төлөвтэй байна. Үндсэндээ дижитал эрин зууны ирээдүйн чиг хандлага гарцаагүй энэ тийш чиглэхийг мэддэг, сонирхдог байсан нь бидний компаниа байгуулж, "Ger Smart"-ыг эхлүүлэх сэдэл болсон юм. Үүнд "MStars"-аас зарласан хурдасгуур хөтөлбөр ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь биднийг уг ажилдаа бүтэн цагаар төвлөрөх боломжийг олгосон. Машин сургалт (machine learning), хиймэл оюун ухаан (AI) ашиглан хүнээ таньж, хийх үйлдэл, хэрэгцээт зүйлсийг автоматаар тооцоолон ухаалгаар ажиллах зориулалттай энэ технологи бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг багасгаж, аливаа осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс хамгаалахад бүх л салбарынханд үлэмж хэмжээгээр тусалж чадна..

IoT-г хөгжингүй орнууд салбар бүрийн онцлогт тохируулан ялгаатай хөгжүүлж буй. Хөдөө аж ахуй, хүнс, эрүүл мэнд, хувцас хэрэглэл, үйлдвэрлэл зэрэг олон салбарт хөгжүүлж байна. Цахим засаглалаар алдартай Эстони улс бүхэл хотоо ухаалаг болгосон нь үүний тод жишээ юм. Манай улсын хувьд үүрэн телефоны оператор компаниуд 5G интернэтийн гол хэрэглээ болох IoT-ийг нэвтрүүлэх судалгаануудыг багагүй хугацаанд хийж ирсэн. 5G сүлжээг 2023 онд нэвтрүүлэх төлөвтэй байгаа ч аль болох эртнээс суурь технологио хөгжүүлэх, хэрэглэгчдийн IoT технологийн хэрэгцээг сайтар судлах, хэрэглээг үүсгэх нь маш чухал. Үүний тулд бид эхний ээлжид IoT-ийн "home optimization" буюу гэрийн автоматжуулалтын системийг өдөр тутмын амьдрал, гэрийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр цар тахлын үед болон цаашдаа ямар нэг товч, гадаргууд хүртэлгүйгээр орцонд орох, цахилгаан шатаа дуудаж, буух давхартаа очиж болохоос гадна, гэрийн дотоод орчин хүний ирж, явж байгаагаас шалтгаалан идэвхтэй, идэвхгүй горимд автоматаар шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч IoT-г гэрийнхээ нэг хэсэг болгосноор индүүгээ салгасан эсэх цонхоо хаасан билүү зэрэг хэзээ ч дуусдаггүй сэтгэл зовнисон асуудлуудаа хялбараар шийдэх боломжтой. Түүнчлэн гэрийн эзэн байхгүй үед ажиллах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдийн зарцуулалтыг хянаж, удирдах боломжтой тул санхүүгийн хувьд бодит хэмнэлт болно. Утасны нэг апп ашиглан харих цагаа дөхүүлэн халаалтаа асаах, ус буцалгах зэрэг үйлдлүүдээ зайнаас хийж болох нь зуслангийн байшинтай хэрэглэгчдэд ихэд таалагддаг. Бидний хувьд хамгийн хямд, бүтээмжтэй шийдлийг захиалагчтай хамтран боловсруулж, борлуулалтын дараах үйлчилгээг хариуцлагатай үзүүлэн, нягт хамтран ажиллахыг нэн тэргүүнд чухалчилдаг..

IoT нь төхөөрөмж, сүлжээ, сервер, апп гэх үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Тухайн гэр, орон сууц, хотхоны орц, зогсоолыг ухаалаг болгохын тулд эдгээрийг цогцоор нь авч үздэг гэсэн үг. Иймд, шинээр баригдаж буй барилгын төслүүдтэй анхнаас нь хамтрах нь илүү үр дүнтэй, өртөг багатай шийдэл болж байгаа юм. Тухайн барилгын төслүүдийн үнэ цэн нь ч тэр хэрээр нэмэгдэж, эцсийн дүндээ худалдан авагч буюу хэрэглэгчдэд ухаалаг шийдэл хүрч, амьдралыг нь хөнгөвчлөх, тав тухыг өгөх нь чухал шүү дээ. Одоогоор Морингийн даваанд баригдаж буй "Гэгээн минималист лайф партнер" хаус хотхонтой хамран ажиллаж байна. Энэ мэт барилгын ажил нь ид явагдаж эхлэхээс СӨХ контор байгуулагдсаны дараа хүртэл нэг төсөлтэй хамгийн багадаа 5-7 жил хамтран ажиллана гэсэн тооцоотой орж байгаа..