
Гэрийн ухаалаг камерын давуу талууд
Дэлхий дээр одоогийн
байдлаар 100 сая гаруй айл өрх ухаалаг камер хэрэглэдэг. Энэ тоо тогтвортой өсөх хандлагатай байна. Америкийн 4 хүн
тутмын 1 нь гэртээ ухаалаг камер суурилуулсан гэсэн судалгаа байдаг.
Зураг 1. Дэлхийн ухаалаг камерын хэрэглээний статик
Та
гэрийнхээ аюулгүй байдлыг хангаж ухаалаг камер суурилуулснаар хулгай дээрмээс сэргийлэх,
хаанаас ч хүссэн үедээ гэрийнхээ дотор болон гадна талбайг харах боломжтой юм. Ихэнх
хэрэглээ нь гэр, ажлын газраа хянах, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах, гэртээ
тэжээвэр амьтдаа үлдээх тохиолдолд ашиглаж байна. Ухаалаг камеруудаа гар утас, компьютер
зэрэг интернэтэд холбогдсон төхөөрөмжөөс харах боломжтой учир санаа зовох зовнилыг
багасгадаг.
Олон
үйлдвэрлэгч эдгээр зориулалтын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг тул дүрс чанар
муу камер худалдаж авах тохиолдол их гардаг. Тиймээс сайн судалж баталгаатай
найдвартай бүтээгдэхүүн авахыг зөвлөж байна.
Хүмүүс ухаалаг камерыг буруу зорилгоор ашиглаж болзошгүй тул сэрэмж илүүдэхгүй.
Эх сурвалж: https://www.statista.com/forecasts/1301193/worldwide-smart-security-camera-homes