
Юмсын интернет буюу IoT
Юмсийн интернэт дэх юмсын зах зээлд (IoT) холбогдсон төхөөрөмжүүдийн тоо эмчимтэй өссөөр. Сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг үйлдвэрлэл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гэх мэт бид бүхний мэдэх бүх салбаруудад хэрэглэж байна.
IoT яагаад чухал вэ?
Хэрэв ямар нэг зүйл интернетэд
холбогдсон бол энэ нь мэдээлэл илгээх, хүлээн авах эсвэл хоёуланг нь ашиглах
боломжтой гэсэн үг юм. Мэдээлэл илгээх, хүлээн авах холболт нь тухайн
зүйлийг илүү
ухаалаг, илүү үр дүнтэй ажиллах боломжтой болгодог.
Жишээлвэл
та ухаалаг
утсаар дэлхий дээрх аль ч
дууг сонсож болно, гэхдээ таны утсанд бүх дуу хадгалагдсан гэсэн үг биш.
Аливаа зүйл ухаалаг байхын тулд дотор нь супер санах ой эсвэл супер компьютер байх шаардлагагүй. Супер санах ой эсвэл супер компьютерт холбогдоход л хангалттай.
Юмсын интернет
сүлжээний экосистемийн бүтцийг дараах гурван төрөлд хувааж болно.
·
Мэдээллийг
цуглуулж, дараа нь илгээдэг төхөөрөмж.
·
Мэдээлэл
хүлээн аваад дараа нь түүн дээр ажилладаг компьютерууд.
·
Аль
алиныг нь хийдэг төхөөрөмж.
Мөн эдгээр нь бие биентэйгээ салшгүй холбоотой.
IoT нь
бизнесүүд болон хүмүүсийг хүрээлэн буй ертөнцтэй илүү холбож, өндөр түвшний үр
бүтээл, ашиг тустай болоход тусалж байна.