Ухаалаг гэрийн IoT хэрэглээний чиг хандлага ба статистик үзүүлэлтүүд

  • gersmart
  • 2023-05-04



Ухаалаг технологи нь айл гэрийн хэмжээнд анх 1975 оноос эрчимтэй нэвтэрч эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш дэлхий даяар сая сая айл өрхүүд гэртээ ухаалаг бүтээгдэхүүнүүдийг түгээмэл хэрэглэх болсон. Жишээлбэл, АНУ-д 2025 он гэхэд айл өрхийн 48,4 хувь нь гэрээ бүрэн автоматжуулна гэсэн судалгаа байна. Энэ нь бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?


Салбарын хөгжил буюу айл гэрийн IoT хэрэглээ болон цаашид юу болох талаар харуулсан зарим статистикийг танилцуулъя ( Statista ):

·         2022 онд зах зээлийн орлого 115,7 тэрбум ам.долларт хүрсэн .

·         IOT салбар нь 2022-2026 он хүртэл дэлхийд 13.3 хувиар (CAGR) тогтвортой өснө. Энэ нь дөрвөн жилийн дараа зах зээлийн хэмжээ 207,809 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн үг юм.

·         Зах зээлийн өсөлтийн гол шалтгаан нь гэрийн ухаалаг системийн нийлүүлэлт, үйлдвэрлэл нэмэгдэж, хэрэглэгчдийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай шууд холбоотой.

·         2023 онд дэлхий дахинд ухаалаг гэрийн системийн зах зээлийн нэвтрэлтийн эзлэх хувь 14% орчим байх бөгөөд 2026 оны эцэс гэхэд 25 хувьд хүрэх боломжтой байгаа юм.

·         Дэлхийн хэмжээнд АНУ-ын IoT зах зээл нь 33,659 сая ам.долларын хамгийн том зах зээл юм.

Эх сурвалж: https://www.iotforall.com/smart-home-101

#iot #smarthome #ухаалаггэр #gersmart