МСтарс Хаб хөтөлбөрийн Ger Smart стартап хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтын санал авч чадлаа
Стартапын амжилтыг хурдасгагч "MStars Hub"-ийн анхны "Demo day" өнгөрөгч баасан гарагт Скай Резортын Хүн театрт хөрөнгө оруулагчид, түншүүд, хэвлэл мэдээлэл, менторууд оролцож, олон улсын жишгийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.
“Дэмо өдөр”- арга хэмжээнд Тесо групп, Голомт банк, Эн Си Ди групп, Миг даатгал, Амар даатгал, Аствижн, Алтай холдинг зэрэг томоохон компаниуд, Rhinos Assets, Gund Invesment зэрэг хөрөнгө оруулалтын сангууд, Р.Ганхуяг тэргүүтэй энжел хөрөнгө оруулагчид зэрэг 100 гаруй хөрөнгө оруулагчид оролцлоо.
Хөтөлбөрийг дүгнэж М-Си-Эс Инвестмент, М-Си-Эс Венчерс компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав “11 стартапын пич танилцуулгаас харахад таван жилийн хугацаанд сурах, гүйцэтгэх байсан ажлыг таван сарын дотор амжуулсныг харлаа. Энэ нь бид бүгдийн бүрдүүлэхээр зорьж буй стартапын экосистемийн хөгжлийн хурд, улам бүр түргэсэж байгаагийн илрэл юм” гэлээ.
Ger Smart стартап өөрсдийн шийдэж буй асуудал, гарц шийдэл, бизнесийн өсөлт зэргээ багтаасан пичээ танилцуулж хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалтын санал авч чадлаа.
Хөтөлбөрийг дүгнэж М-Си-Эс Инвестмент, М-Си-Эс Венчерс компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав “11 стартапын пич танилцуулгаас харахад таван жилийн хугацаанд сурах, гүйцэтгэх байсан ажлыг таван сарын дотор амжуулсныг харлаа. Энэ нь бид бүгдийн бүрдүүлэхээр зорьж буй стартапын экосистемийн хөгжлийн хурд, улам бүр түргэсэж байгаагийн илрэл юм” гэлээ.
Эх сурвалж: https://ikon.mn/n/2hpp , https://unread.today/c/chuluut-mstarshub-demo